Баяжихад саад болдог 10 зүйл

Бид яагаад саятан болж чадахгүй байна вэ?  Та энэ тухай бодож байсан байх. Тэгвэл бидний олж буй орлогод биш, харин түүнийгээ хэрхэн зарцуулж байгаад л хамаг учир байдаг гэнэ. Баяжихад саад болдог нийтлэг 10 саад гэвэл: 

1. Бусад хүмүүс юу гэж бодох бол хэмээн санаа зовдог.
Эргэн тойрныхоо хүмүүст ямар нэгэн зүйлийг батлахын тулд саятан болох зорилго тавьсан бол хэзээ ч бүтэхгүй. Хэн нэгэнд мөнгөтэй гэдгээ харуулах гэж  мөнгөө үрэх нь хамгийн утгагүй.

2. Тэвчээргүй байх
Зээлийн карт бий болохоос өмнө хүмүүс байгаагаасаа илүү их мөнгө үрэх боломжгүй байсан. Харин одоо бол бүх юм өөр болсон.  Гэхдээ зарим нь зээл авдаг хүмүүсийн ачаар баяжиж байгаа гэдгийг мартаж болохгүй.

3. Муу зуршил
Та тамхи татдаг, архи уудаг, мөрийтэй тоглодог гээд ямар муу зуршилтай байх нь хамаагүй. Хамгийн гол нь энэ бүхэн таны мөнгөнөөс маш их хороодог гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймэрхүү зүйлд орлогоосоо илүү их мөнгө зарцуулдаг.

4. Зорилгогүй байх
Чухам яах гэж мөнгөтэй болох гэж байгаагаа мэдэхгүй бол хэзээ ч санхүүгийн хувьд амжилтад хүрэхгүй.  Зүгээр л саятан болох хүсэлтэй гэсэн бодлоор хийж байгаа бол  хангалтгүй юм.  Яах гэж мөнгө хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийж байгаагаа сайтар бодоод зорилгоо тодорхойлох хэрэгтэй.

5. Ирээдүйгээ харж чаддаггүй
Хамгийн сайн хүнд ч хааяа тун эвгүй явдал тохиолддог.  Тиймээс даатгуулахгүй бол нэг л өдөр таны бүх хөрөнгө юу ч үгүй болно.

6. Богино хугацаанд их мөнгө олох гэсэн хүсэл
Чинээлэг хүмүүсийн ихэнх нь нэг өдөрт баян болчихоогүй. Хонжвортой тоглож чамгүй мөнгөтэй болсон хүн цөөнгүй гэж та хэлэх байх. Үнэн хэрэгтээ бол ингэж мөнгөтэй болох магадлал тун бага.  Хөрөнгө оруулалт хийж богино хугацаанд  их ашиг олох гэдэг мөн л үүнд хамаарна.

7. Эргэн тойрныхоо хүмүүст найдах
Хөрөнгө оруулалт хийхдээ бусдын үгэнд орж болохгүй. Тэд маш зөв санал дэвшүүлж байгаа юм шиг санагдсан ч гэсэн. Учир нь ихэнх хүмүүс  өөрөө өөртөө ашиг олох гэсэн бодолтой байдаг.  Тиймээс өөрсдөдөө ашигтай зүйлд л хөрөнгө оруулалт хийхийг зөвлөдөг юм байна.

8. Хэрхэн ажилладгийг нь мэдэхгүй  хөрөнгө оруулалт хийх
Хэрхэн үйл ажиллагаагаа явуулж ашиг олдгийг мэдэхгүй хөрөнгө оруулалт хийх. Хэн нэг нь түүнээс ашиг олсон гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулж болохгүй.  Учир нь тэр хүн хэрхэн  үйл ажиллагаагаа явуулж ашиг олдгийг сайн мэдэж байсан.

9. Эрсдлээс айх
Санхүүгийн эрсдэлтэй алхам хийхээс айж мөнгөө хадгална гэдэг түүнийгээ алдана гэсэн үг. Инфляц  мөнгийг тань цаас болгоно.  Тиймээс инфляц хамгийн багатай газар хөрөнгө оруулалт хийгээд үзэж болно шүү дээ.

10. Өөрийнхөө хөрөнгөд хайхрамжгүй хандах
Та хангалттай ашиг олсон гээд одоо аяндаа учраа олно гэж бодох нь хамгийн аюултай. Хангалттай хөрөнгөтэй болохын тулд  бүх юмыг сайтар урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Бүх юм аяндаа зохицуулагдана гэж байдаггүй.

Сэтгэгдэлүүд:

1. Ganbaatar_J (зочин) | 2009-11-06 13:06:17
Сонирхолтой мэдээ тавьсан СОДОО-доо баярлалаа...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.